Вашингтон Сноудены асуудлыг сэргээв

snoydeniiiii anu  Москвагийн  нисэх  онгоцны   бууд­лын дамжин өнгөрөх бүст амьдарч буй Эдуард Сноуденыг эргүүлэн  эх оронд нь авч ирэх талаар АНУ дахин хүсэлт тавилаа.

Тагнуулын албаны нууц мэ­дээллийг дэлхий нийтэд илчилсэн Сноуденыг АНУ-ын тал буцаан өгөхийг ОХУ-аас шаардаж байгаа. Гэхдээ Москва үүнд яаран шийдвэр гаргаагүй нь Сноуденыг тийм ч амар Вашингтонд хүлээлгэж өгнө гэсэн үг биш гэдгээ далд байдлаар илэрхийлсэн.

Хэрэв Сноуден эх орондоо буцан очвол шүүхээс ял сонсох нь тодорхой. “Гуардиан” сонинд бичсэнээр Эдуард Сноуден Латин Америкийн орнууд руу гарах хүсэлгүй байгаа төдийгүй ОХУ-д амьдрах урт хугацааны орогнол хүсч байгаа гэнэ.

Т.Батсугар

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …