Мөрдөн шалгах ажлынхаа явцад сэтгүүлчид Панамын дэлхийд хэмжээгээрээ дөрөвт ордог оффшор-хуульзүйн Mossack Fonseka фирмийн мэдээллийн баазад байгаа “урьд өмнө дэлгээгүй хэдэн сая баримт бичгийг судалсан байна.
Сэтгүүлчдийн олж авсан мэдээллээр бол ОХУ-ын ерөнхийлөгчид нийтдээ хоёр тэрбум доллар хадгалсан оффшор дансны бүхэл бүтэн сүлжээ байна гэнэ.
Энд нэг ч данс хуулга дээр Путины нэр байхгүй байгаа ч мөрдөн шалгах явцад ерөнхийлөгчийн найзууд, энэ дансууд руу сая сая долларын шилжүүлэг хийж үүнийгээ хэнд ч мэдэгдэхгүйгээр далдалдаг байна гэж илтгэл бичигчид тэмдэглэжээ.
Энд өөрийгөө Владимир Путины дотны найз гэдэг, хөгжимчин Сергей Ролдугины нэр байна. Тэр бас Путины анхны охин Мариягийн загалмайлсан эцэг нь юм байна. Шинжээчдийн өгүүлснээр бол Ролдугин оффшор компанид бүртгүүлж Орос, Швейцари, Киприйн банкуудаар дамжуулан оросын корпорациудын асар их мөнгийг шилжүүлдэг гэнэ. Панам дахь оффшорт бүртгүүлэхэд нь Mossack Fonseca тусалсан бол 2014 онд АНУ, Европын холбооны хоригийн эсрэг “Россия” банкны сүлжээг өөрөө байгуулсан байна.
Банк, компани, Путины ойрын хувь хүмүүсийн нууц ажлаар нэг удаа л гэхэд Оффшор компанитай холбоотой 200 сая долларын ажил нь илэрсэн гэж энд тэмдэглэжээ. Баримт бичигт өгүүлснээр бол Путины ойрын хүмүүс нь төлбөр, баримт бичгийг нууцалж, ийм байдлаар Оросын автомашин, хэвлэлийн зах зээлд нөлөөллөө нууцаар тогтоодог гэсэн байна.
Путины эсрэг мэдээллийн дайн хийж сенсаац дэгдээх гэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгйин дарга Дмитрий Песков өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Ийм мэдээлэл бэлтгэж байгаа нь бидэнд тодорхой боллоо гэж тэрээр мэдэгдсэн юм.
Тэрээр ийм асуулга Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас ирснийг ч хэлсэн. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүлчид ерөнхийлөгчийн хувийн мэдээлэл, гэр бүл, хүүхэд ахуйн найз нөхөд, бизнесменүүд, оффшор компаниуд тэр бүү хэл Путины огт тааралдаж байгаагүй бизнесменүүдийн тухай сонирхож байна гэж мэдээлсэн юм.
Хоёр дахь асуулгыг Кремль олон улсын мэдээллийн нэг агентлаг тавьсан гэсэн ч хэвлэлийн нарийн бичгийн дарга нэрийг нь дурдаагүй. Энэ агентлаг Путинд “Таны хөрөнгө 40 тэрбум гэдэг үнэн үү, та бас асар том харш, завь, бусад хөрөнгө эзэмшдэг үү” гэж асуусан гэжээ.
Виолончелч, “Россия” банкны хувьцаа эзэмшигч гэгдээд байгаа Сергей Ролдугинтай ерөнхийлөгч Владимир Путин дотно харьцаатай нь батлагдаж байна. Тэрээр ерөнхийлөгчтай шууд биш харьцаатай юм шиг атлаа бизнес эрхэлж үүгээрээ ерөнхийлөгчийн хөрөнгийн махинацид оролцдог байна.
Гуравдугаар сарын 31-нд хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков бас энэ асуулга гэгчийн тухайд “мэдээллийн дасгал үргэлжилсээр байна” гээд энэ нь компанийн тухай, улс орны нөхцөл байдлыг хянадаг, ерөнхийлөгчтэй холбоотой компаниудыг сонирхсон гэсэн. Ийм байдлаар тэд улс орны нөхцөл байдал, ялангуяа сонгуулийн явцад нөлөөлдөг гэж байна.
Тэр өдөр нь Reuters агентлаг Аркадий Ротенбергийн түнш Григории Баевскийтай холбоотой материал нийтэлдсэн дотроо тэд нь ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой хэд хэдэн эмэгтэйд үл хөдлөх хөрөнгө худалдаж шилжүүлсэн гэж бичсэн юм.
Агентлагийн материалд “Аркадий Ротенбергийн түнш байсан, Санкт-Петербургийн 47 настай нэг их нэрд гараагүй бизнесмэн Григорий Баевский өөрийн үл хөдлөх хөрөнгөө хэд хэдэн эмэгтэйд шилжүүлсний дотор Катерина Тихонова, Төрийн думын депутат Алина Кабаева, Путины төрсөн өдрийн хуанли дээр зургаа тавьсан Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан Алиса Харчева нар байсан гэнэ.
Үл хөдлөх хөрөнгө гээд байгаа нь Москва болон Москва муж дахь элит байгууламжууд юм байна.
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ тухайд Reuters агентлагт “Тэр Баевский гээд байгаа хүний тухай бид юу ч мэдэхгүй юм байна. Ерөнхийлөгч ч түүнтэй танил биш” гэсэн гэнэ.
Энэ тайлан илтгэл гарсны дараа Панамын засгийн газар “Панамын баримт бичиг” нэртэй тайланд дурдсан баримтуудыг мөрдөн шалгах ажилд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ хэмээн AFP агентлаг мэдээлсэн байна. “Хууль эрхзүйн талаас ямар нэг арга хэмжээ авах шаардлага гарвал Панамын засгийн газар идэвхтэй хамтран ажиллаж, шаардлагатай туслалцаа үзүүлнэ” гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
Панамын нэг их нэрд гараагүй ч асар их нөлөөтэй хуульзүйн Mossack Fonseca фирм Гонконг, Майам, Цюрихт салбартай, бас дэлхийн 35 хоттой дэлхийн өнөөдөр ажиллаж байгаа болон ажиллаж байсан 12 лидерийн тухай оффшор мэдээлэл солилцдог юм байна. Энэ фирм Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтарч мэдээлэл өгдөг гэнэ. Путинтай холбоотой судалгааны энэ тайланг дөрөвдүгээр сарын 3-ны орой нийтэлжээ.
Эх сурвалж: www.assa.mn