Алимыг эрт дээр үеэс ид шидтэй жимс гэж тооцож иржээ. Тэгвэл энэ гайхамшигтай жимсийг дээр үед хэрхэн ашиглаж байсан бол?
Мэргэ төлөг
Ирээдүйн заяаны ханиа алимны тусламжтайгаар хэрхэн олох вэ? Алимны хальсыг таслалгүй уртаар нь зорж аваад түүний зүүн мөрөн дээгүүрээ хаядаг. Газар унахдаа ямар үсгийн хэлбэртэй байна вэ тэр нь таны ханийн нэрний эхний үсэг гэнэ.
Дараагийн нэг мэргэ нь алимны үр. Түүнийг охид л ирээдүйн нөхрөө мэдэхдээ хэрэглэдэг аж. Тэд алимны үрийг аваад үр бүрт нь нэр өгөөд хацартаа наадаг. Хацар хамгийн удаан үлдсэн үр нь ирээдүйн нөхрийнх нь нэрийг хэлж өгдөг гэнэ.
Ёс тэмдэг
Алим хураахдаа эрт дээр үед заавал хоёр ширхэгийг модонд нь шувуунуудад зориулан үлдээдэг байжээ. Ийнхүү үлдээх нь эзэнд нь баян цатгалан амьдрал бэлэглэдэг гэж үздэг юм байна.
Илбэдэх
Хайртай хүнээ татахын тулд алимыг ашигладаг байсан гэнэ. Алимыг хөндлөнгөөр нь зүснэ. Зүсэлтээр хоёр талд нь алимны голын олон өнцөгтэй хэсгүүд гарсан байх ёстой. Цаасан дээр хайртай хүнийхээ нэрийг бичээд дунд нь хавчуулан алимаа боож наранд тавьдаг аж. Алим хатан хорчийдог шиг чиний хайртай хүний сэтгэл чамд татагдан “хорчийж” шаналах ёстой гэнэ.
Эцэст нь алимыг угаасан ч байсан хазахаасаа өмнө нэг арчдаг гэнэ. Эс тэгвээс чөтгөр шулам шүглэнэ гэж хэлдэг байжээ.
эх сурвалж: nuudel.mn