Дуучин С.Наран “буржгар үстэй, сахалтай” залууг мөрөөддөг

download (1) Дуучин С.Наран өөрийн гэсэн өвөрмөц хоолой, стилиэрээ Монголынхоо болон урд хөршийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Хэнэггүй ч гэмээр илэн далангуй яриа хөөрөөтэй дуучин бүсгүй маань хайр дурлалын тал дээр нам гүмхэн байдаг ч нэгэн хэвлэлд “буржгар үстэй, сахалтай залууг мөрөөддөг” хэмээн ярьж байжээ.

Тэрээр Бээжингийн Драмын улсын академийн Урлагийн менежментийн ангид сурч байхдаа анхны хайртайгаа учирч байсан агаад анхны хайр нь яг л мөрөөдөж байсан залуу нь байсан гэнэ. Харамсалтай нь жил гаруйхан үерхээд л салсан аж.

Анхны хайрын эзэн нь Араб хүн байсан бөгөөд Бээжинд таараад анхныхаа харцаар дурласан гэнэ. Өөрийнх нь талаар хүмүүс лесби гэж ярьхад нээрээ ч тийм юм болов уу гэж бодох үе хүртэл байсныг нь үгүйсгэж, урт удаан хугацааны цэнэг өгч байсан тэр залуудаа одоо ч талархаж явдаг гэнэ шүү.

З.Байгалмаа ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …