Н.Батцэрэг “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаа өгөхөөр шийджээ

olloo_mn_1441325645_content_dee5Саяхан УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Тэдний гаргасан шийдвэрийг тун удахгүй УИХ-ын даргад өргөн барих болсон талаар өчигдөр тус бүлгээс мэдээллэсэн. Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учир УИХ-ын дэд даргын суудлаа өгнө.

Тиймээс оронд нь хэнийг томилох талаар бүлгийн хурлаараа ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн. Эдгээр албан тушаалын ажиллах зарчим зөрүүтэй учраас бүлгийн даргын ажлаа өгөхөөр шийджээ. Энэ бүх асуудал ирэх пүрэв гаригийн хуралдааны үеэр тодорхой болох бололтой.

эх сурвалж:medee.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …