Бейонсе хувцасны коллекц гаргалаа

Энэ сарын 1-нд дуучин Бейонсе “Ivy Park” гэдэг нэртэй өөрийн гэсэн хувцасны шугамыг гаргах болсноо мэдэгдсэн билээ. Энэ нь инээдмийн баярын хошигнол байсангүй. Тодруулбал, “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин бүсгүй өөрийн брэндэд яагаад ийм нэр өгсөн талаараа ярьжээ.

12237015704a67945f2841

“Хүрээлэн бол бүгдийг нэгтгэдэг тийм газар юм. Тиймээс би өөрийн худалдааны тэмдэгт “Ivy Park” гэдэг нэрийг өгөхөөр шийдсэн. Хүрээлэнд хүмүүс амардаг. Тэгвэл би тэндээс өөрийн эрч хүчийг олж авдаг юм” гэж Бейонсе өгүүлжээ.  Эхний цуглуулгад багтсан хувцаснууд голчлон биеийн тамирын өмсгөлүүд байх аж.  “Эмэгтэйчүүд өөртөө болон эрүүл мэнддээ анхаарал тавих ёстой. Зөвхөн биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл санааны амар тайван байдал хүнд маш чухал.

Тиймээс бид өөртөө цаг зав гаргах ёстой” гэж Бейонсе ярьсан байна.  Түүний цуглуулгад багтсан бэлэн хувцаснууд 30-200 долларын үнэтэй байх юм. Цуглуулгад багтсан хувцаснууд дөрөвдүгээр сарын 14-нөөс TopShop,Nordstrom, Net-a-Porter зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдах гэнэ.

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …