ГХЯ-нд Австралиас цагаач иргэдээ татах бичиг ирээгүй гэв

585d48dbde9da9abcd5bb9b8a6daa4b1

“Сүүлийн сарууд Европын орнууд гадны цагаач иргэдийг улсаасаа гаргах шийдвэрийг гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад Хэргийн яаманд Австрали улсаас цагаач иргэдээ татах тухай албан бичиг ирээд байгаа юм байна. Австрали улсад Монгол Улсын 2500 гаруй иргэн сурч, амьдарч байгаа бөгөөд 1000 гаруй нь амьдрах эрхийн зөрчилтэй буюу хууль бусаар амьдардаг байна” гэх мэдээлэл өнөөдрийн зарим хэвлэл мэдээллийн сувгаар цацагдсан.

Тэгвэл энэ талаар ГХЯ-ны холбогдох эх сурвалжаас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. Ийм албан бичиг ирээгүй. Австрийг Австралитай андуураах байх шиг байна” гэсэн юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …