МАХН-ын дарга Н.Энхбаяр О.Баасанхүүг тойроггүй болгохоор шийдсэн үү

 

1459917330570492128a4d1

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намууд хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ, хэнийг жагсаалтын хэдэд бичих вэ гээд ид оволзож байна. Тэгвэл зарим нэг нь хуучин тойрог руугаа, зарим нь шинэ тойрогтоо бэлтгэж байна.

Тэдгээр нэг бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү байлаа. Тэрбээр оны дараанаас л Эрдэнэт болон Чингэлтэй хоёрын аль нэгд нь нэр дэвшинэ гэх яриа гарсан. Гэхдээ намаас санал болгосон Чингэлтэй гэхээс илүүтэй Эрдэнэтэд илүү элэгтэй байгаа нь ажиглагдаж эхэлсэн. Тэрбээр Орхон аймагт нэлээд ажилласан бөгөөд Орхон аймгийнхан түүнийг ирэх сонгуулиар ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Тэгвэл түүний энэ бүх хичээл зүтгэлийг нь намын дарга Н.Энхбаяр нь Солонгосоос үгүй хийсэн байна. Тодруулбал, МАХН-ын дарга шийдвэр гаргаж Орхон аймгийн МАХН-ын дарга н.Оюунцэцэгийг “хөөх” шийдвэр гаргасан байна. Үүнээс нь болоод О.Баасанхүү гишүүн нэлээд бухимдалтай яваа гэнэ. Учир нь тэрбээр Орхон аймагт нэр дэвшихээр бүхий л зүйлээ бэлдсэн. Тэр утгаараа тэндэхийн удирдлагуудтай ярьж тохирсон зүйл их байжээ.

Ямартаа ч МАХН-ын дарга Н.Энхбаяр О.Баасанхүү гишүүнийг дахин нэг удаа эвгүй байдалд орууллаа. Харин энэ бүгдэд нь эгдүйцсэн О.Баасанхүү гишүүн намаасаа гарч, эвслийн бүлгийг тарааж магадгүй гэх яриа саарал ордонд тархаж эхэллээ.

Г.Ган

Zaluu.com

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …