Н.Алтанхуягийн асуудлыг “нухацтай хэлэлцэнэ”

145930620656fb3edec682bУИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас цаг үеийн асуудлаар дараах асуултуудад хариулт авлаа.

-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. АН-бүлэг энэ парламентийн отгон чуулганаар ямар хуулиудыг голчлон хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бэ?

 -Ер нь үе үеийн парламентийн сүүлчийн буюу отгон чуулган богино хугацаанд хуралддаг. Отгон чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх үндсэн гол асуудлууд ямар хуулиуд байх вэ гэдгийг бүлгийн хуралдаанаар ярьсан. Тодруулбал, хууль зүйн салбарын шинэчлэл, татварын багц хуулийн реформыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Бүх өргөн баригдсан хуулийн төслийг, бусад асуудлыг ярилцах цаг угаас байхгүй. Мөн малчдын зээлийг бууруулсан энэ үед малыг эрүүлжүүлэх зорилготой Мал эмнэлгийн тухай хуулийг мөн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Чуулганы завсарлагаанаар тойргуудаар явж иргэд сонгогчидтой уулзаад өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын хийсэн хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан. Малчдын зүгээс бэлэн мөнгөний хомсдол, түүхий эдийн үнийн асуудал, газар тариалантай холбоотой асуудлыг түлхүү шийдвэрлэхийг хүсч байна.

-Малчид ноолуурын үнийг нэмэх, бохир ноолуурыг хилээр гаргах хүсэлтэй байгаа гэсэн.

-Ноос ноолуурын цаг эхэлчихсэн байна. Гэтэл малчид ноолуураа борлуулах гэхээр үнэ нь хямд байгаагаас борлуулахгүй “дарж” хүлээлт үүсээд байна. Төрөөс тодорхой бодлогоор дэмжиж ноолуурыг үнэд хүргэх  хэрэгтэй гэж үзэж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу бол заавал угаасан ноолуурыг борлуулах ёстой. Малчид угаасан биш бохир ноолуур хилээр гаргах боломжийг нээж өгөх хүсэлтийг өгч байна. Мөн махны үнэ хямд байгаа нь малчдын амьдралд багагүй сөргөөр нөлөөлж байгаа юм. Малчдад мах хямд байх нь ашиггүй. Нийслэлчүүд гэтэл хямд үнээр мах худалдан авах хүсэлтэй. Энэхүү хүсэлтийг харгалзан үзээд тэнцвэржүүлэх ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцах нь зүйтэй гэж үзсэн.

-Сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүд улстөржих нь ихэслээ. Өдөр ирэх тусам нэмэгдэх болов уу. Намын гишүүд ч дотроо жийлцээд эхэллээ шүү дээ?

-Сонгуулийн жил эхэлчихсэн улс төрийн уур амьсгал таатай биш байгаа энэ нөхцөлд чуулганы хурал, ажлуудад тодорхой саатал, хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. АН олонхийг бүрдүүлж байгаа тул аль болох өндөр ирцтэй байж төрийн ажлыг гацаалгүй явах болно.

-Улстөржилт гэснээс АН-ын гишүүн Н.Алтанхуяг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол хагалан бутаргагч, хуйвалдааны төрийг бий болгосон” гэж мэдэгдэл хийснийг танай бүлгийн гишүүд хэрхэн харж байна вэ.

 -Одоогоор энэ асуудлаар хэлэлцээгүй байна. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлчээр  Н.Алтанхуягийн асуулыг нухацтай авч хэлэлцэнэ дээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …