Мадонна өсвөр насны хүүгийнхээ сурлагад анхаарахаар ирсэн бололтой. Рокко Америк дахь орон гэр, сургуулиа хаясан бөгөөд Англид ирээд мөн л хичээлдээ явахгүй байгаа аж. Амжилттай амьдралын нууц сайн боловсролд оршдог гэж үздэг дуучин эмэгтэй хүүгээ дураар нь тавьсан экс нөхрийнхөө сурган хүмүүжүүлэх арга барилуудтай санал нийлэхгүй байгаа аж.
Одоо Мадоннагийн хувьд хамгийн чухал зүйл бол хүүгээ хичээл сургуульд нь явуулах асуудал. Хэрэв хүү нь үгэнд нь орохгүй бол тэрбээр гараас нь хөтлөөд ч болов сургуульд нь хүргэж өгнө гэдгээ амлажээ.