Санаатайгаар хүний амь хөнөөсөн этгээдэд 8 жилийн хорих ял оноожээ

a60c0b71a1e3704ebig-300x240Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт иргэн М нь  2015 оны 09 дүгээр сарын 29-ний орой Б-тэй  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 01-ний  өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор: Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр  зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д  8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …