П.Анужин нөхрийнхөө талаар ингэж бичжээ

11401206_10206902999404519_3476214288689237913_nСүүлийн үед цахим ертөнц хэвлэлүүдээр нилээд шуугиулаад байгаа хүн бол “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин. Түүний нөхөр ч бас хэвлэлийнхний хараанд өртсөн гэхэд болно. Харин тэрээр өөрийн нөхрийн талаар цахим хуудаснаа ингэж бичжээ.

12932960_10208870900520817_2409418303285068617_n

“Ангийн минь анд, алаг үрсийн минь эцэг А.Эрдэнэбат

Хийж бүтээж яваагийнхаа төлөө хэлүүлж, хэлмэгдэж яваа эр хүн. Мөн л хэвлэлээр элдвээрээ гүтгүүлж, нэг л айхтар зальхай, бүтэхгүй мэт нэр түүнд зохион байгуулалттай зүүлгэсэн. Бидэнд үг, хов хөөж ирээгүй ижил “алдаа” байжээ.

Эр улс байна даа болох бээз хэмээн уужуухан алхсаар өдий хүрсэнийг нь мэдэх хүн нь би байна.

Өөрийн насанд ахадсан гэмээр төслүүдийг босгож, гадаадын хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагаас олон сая доллорын хөрөнгө оруулалтыг эх орныхоо эдийн засагт татаж, өчнөөн хүнийг ажлын байр, амьдралтай нь залгуулж яваа ажилч залуу! Анхны охиноо төрөхөд бидний эхлүүлж байсан хүүхдийг асран хамгаалах “Эрдэм” төвийг хэн ч дурсаж байгаагүй! Бид ч түүнийг олон нийтэд өөрсдийгөө сурталчилах хэрэгсэл болгоогүй! Төвийн маань анхны хүүхэд өнөө жил японд төгсөөд ирлээ! Эрдэнэбат өөрийнхөө хүүхдүүдээс гадна өчнөөн хүүхдийн сайн эцэг!

Улс төрийн тогтворгүй байдал, гацааж цуцаахын хатуу хөтүүг ясандаа тултал үзэж яваа түүнийхээ төлөө үг дуугарахгүй байж чадсангүй ээ! Улаа эргэтэл гадныхантай уулзаж, нойроо хасан, зугаа цэнгэл, залуу насаа ч умартан хөдөлмөрлөн өндийсөн 70-аад оны сайн төлөөлөл, сайн ааваар би бахархаж явдаг!”

Untitled

Б.Нараа

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …