Одоо турахад ямар ч асуудалгүй боллоо

1  Яаралтай турах хэрэг гарсан бол таньд боломж бий. Долоо хоногийн дотор доод тал нь 5кг турах боломж юм. Та үүнийг ягштал биелүүлж чадвал ямар ч хоргүй харин амин дэм аван жингээ хасч чадна.

1 өдөр: Зөвхөн ногоогоор хийсэн шөл ба жимс иднэ. Гурван ширхэг сонгино, Гурван ширхэг лууван, байцаа болон амтат чинжүүг усанд хийж чанана. Ингээд эхний өдөр шөлөө уухийн хажуугаар жимс иднэ. Мөн чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууна.

2 өдөр:Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ.

3 өдөр: Энэ өдөр хүнсний ногоо, жимс, лимонтой ус ууж шөлөө идэж өнжинө.

4 өдөр: Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ иднэ. Зөвхөн 3 ширхэг банана нэмж иднэ.

5 өдөр: Өдөр 800 гр өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. 5 аяга ус уухыг хичээж, шөлнөөсөө ядаж 1 аягыг ид.

6 өдөр: Үхрийн мах, хүнсний ногоог цадталаа идэж болно. Идэх дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их ид.

7 өдөр: Будаа, 2 аяга жимсний шүүс, хүнсний ногоо ус ба шөлөө идэж өнжинө.

Анхаарах зүйлс

Та хүссэн үедээ энэ дэглэмийг барьж болно. Гэхдээ 2 дэглэмийн хооронд доод төл нь хагас сар өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл сайн. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглоно. Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …