Хотын дарга Э.Бат-Үүл “Кофе юу, цай юу?” шууд нэвтрүүлгийн үеэр төрийн хүнд баймгүй авирлаж, олны нүдийг орой дээр нь гаргав.
Тус нэвтрүүлгийн хөтлөгчид хүртэл түүнийг ингэж авирлана чинээ санаагүй бололтой нэвтрүүлгийн үеэр Э.Бат-Үүлийн өмнөөс тун ч ичиж, эвгүй байдалд орж байгаа харагдлаа.
Хотын даргын энэхүү зохисгүй ааш авир маш олон интенэт хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргэсэн нь мэдээж.
Мань хүн үүнийгээ мэдэрсэн үү, өөрийн нэртэй пэйж хуудсаараа дамжуулан нэгэн инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр “Нүүрээ нуусан хүн шиг өвчтэй, зоригтой хүн байдаггүй. Гивлүүрийг нь аваад хаячихаар хөгийн амьтад байдаг. Хувийн амьдрал нь үнэхээр бүтэлгүй, гэр бүлийнхэнтэйгээ хүртэл хэл амаа ололцдоггүй, нэр хүндгүй, хавь орчноо залхаачихсан өрөвдөлтэй амьтад байдаг. Өвчин, солиорлоо интернэтийн ард сууж гаргадаг нэр нүүргүй, хүн доромжилж суудаг ЛАЛАРуудыг ЛАЛАР гэж хэлсэн минь үнээн. Тэгэхээс Фэйсбүүкчдийг хэлээгүй юм шүү” гэжээ.
Ямартай ч хотын соёл гэж ярих дуртай Нийслэлийн Засаг даргын амнаас гарсан энэхүү болчимгүй үгс өөрийг нь эргээд эвгүй байдалд оруулж, хэвлэлийн төлөөлөгч нар нь юу гэж эерүүлж тайлбарлахаа мэдэхгүй, ихэд сандарч буй сурагтай.
mnews.mn