Шинэ үеийн хошин урлагийн өнгө төрх, нүүр царай болсон ялдамхан жүжигчин гэгддэг А.Гэрэлцэцэг нэг насны ханиа “олсон” сурагтай. Олны нүдэнд тэр бүр өртөж хувийн амьдралаа дэлгэдэггүй тэрбээр зохиолч Д.Төрмөнхийн хүү загвар өмсөгч залуутай амрагийн харьцаа тогтоож, тэр ч бүү хэл удахгүй хурим найраа хийх гэнэ. Ямартай ч олон залуусын харцыг булаасан, дайчин бүсгүй маань айлын бэр болохоор хуримын даашинзны эрэлд шуурхайлан гарсан сурагтай.
Эх сурвалж: Zaluu.com