“Майхантай суулт”-ын зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод тулган шаардах бичиг хүргүүллээ /фото/

9Улс орны нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт улам бүр дордож байгаатай холбогдуулан “Монголоо аврах хөдөлгөөн” өнгөрсөн 3 сарын 30-ны өдөр байгуулагдан Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий  сайд нарт хаягласан

  1. 1. Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?
  2. 2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?
  3. 3. Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ? гэсэн гурван

асуултыг хүргүүлсэн бөгөөд  4 сарын 4-ны өдөр тусгаар тогтнолын талбайд төр засгийн удирдлагуудаас хариугаа  нэхсэн 4000 орчим хүний жагсаал  Тусгаар тогтнолын талбайд болсон.  4 сарын 4-ны өдрөөс эхлэн “Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн  Иргэд олон ихээр цуглардаг Төв шуудан, Хэлмэгдэгсэдийн талбай,  Ялалтын талбай, 1000-н нэрийн барааны дэлгүүр, Хар хорин зах, Хүчит шонхор зах,  Да хүрээ зах,  Нарантуул зах, Их дэлгүүр зэрэг газруудад байрлан  “Монголоо аврах хөдөлгөөн”-ий санал асуулгыг иргэдээс авсан байна.

Тэгвэл өнөөдөр тус хөдөлгөөнийхөн төр засгийн уирдлагуудад хандсан асуулгынхаа хариултыг нэхэж Хилмэгдэгдийн хөшөөний дэргэд “Майхантай суулт”-ыг зохион байгуулж байгаа юм байна. Тус хөдөлгөөний зохицуулагч нарын хэлж байгаагаар төр засгийн өндөр албан тушаалтнууд иргэдийнхээ асуусан асуултанд  удаа дараалан хариулт өгөхгүй байгаа тул ийнхүү “Майхантай суулт” хийхэд хүргэж байгаа гэлээ.

Тэд хаврын хавсарга, нар салхиас хамгаалахын тулд майхан барьж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж, үндсэн хуулиар олгогдсон жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа гэлээ. Мөн Монголоо аврах хөдлгөөний зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан тулган шаардах бичиг илгээсэн байна.12966839_1084175961623704_1546366982_n

Төр засгийн удирдлагуудад хандсан  “Монголоо аврах хөдөлгөөн”-ий  асуусан дээрх 3 асуулт болон тулган шаардах бичигтээ хариулт авах хүртэл Майхантай суултаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.

8373_984539168305370_6444505903289584257_n 12805853_984543424971611_322391159779269112_n (1) 12961750_984539211638699_858976212596277094_n 12974348_984539144972039_4754406341912541304_n 12974494_984571411635479_4645462246232605691_n 12990941_984571484968805_7272508537569993995_n 13000224_984571551635465_3480932280248528379_n 13006579_984571358302151_5203328789066568150_n 13007083_984543278304959_8761595110451347802_n 13007128_984571321635488_4657499504570161799_n 13010897_984571434968810_7040266525665313266_n124678910

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …