Н.Номтойбаяр: Ч.Сайханбилэг алдаагаа давтлаа

1460350690570b2ee243ae2

УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “алдаагаа” ухаарч, уучлалт гуйх шаардах бичгийг дахин хүргэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулахад “Эдийн засгийн форумын үеэр үндэсний томоохон компаниудаа өр зээлтэй гэх мэтээр ярьсантай нь холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүлцэл өчих шаардлах бичиг хүргүүлсэн. Уг шаардах бичигт “Улстөржилтийг чуулганы танхимд хийе, гадаадын дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын өмнө хийхээ болих хэрэгтэй” гэсэн агуулгатай байсан.

Гэтэл Ерөнхий сайд алдаагаа давтаж Хонконг-д болсон Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр дахин болчимгүй, хариуцлагагүй үг хэлж, МАН гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг ажилдаг мэтээр ярьсан. МАН хэзээ ч хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж байгаагүй. Ерөнхий сайдын энэ хариуцлагагүй мэдэгдэлтэй холбогдуулан намын зүгээс шаардлага хүргүүлнэ” гэлээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …