Хадаг, архи хоёрыг хадгалж чадвал хvнд эд мөнгө тогтдог

bottles-and-glasses-of-alcoholМонголчууд идээний дээдийг архи хэмээн дээдлэн таван зvйл хадаг, архийг хадгалваас буян хишиг тогтоно гэж бишрэн дээдэлж, хамгийн эрхэм хvндээ өргөн барьдаг заншилтай ард тvмэн. Гэтэл өнөөгийн монголчууд энэ сайхан ёсыг хөл дороо гишгэж зам дагуух гэрлийн шон, гvvр, хашаа, хаалганы бариул, гэрийн бvслvvрт хэрэглэх болсноос бид ёс заншлаа хэр сайн мэддэг, өвөг дээдсээ хэрхэн хvндэлдэг нь харагдаж байна. Хадаг нь найман тахилт, самбаа, Доржвандан, Ишваанжил, Аюуш гэсэн өөр өөр нэртэй, өнгө нь ч мөн өөр өөр утга билэгддэг.

Ногоон хадаг газрыг болон лус савдаг, уул ус тахих, газар хөндөх, vйлс дэлгэрvvлэхэд
Улаан хадаг нь айл гэрийн гал голомтын билэгдэл, хурааж цуглуулахад
Шар хадаг багш шавийн билэгдэл зөвхөн өөрийн багш болон эрхэм дээд лам хувраг, хувилгаадад хvндэтгэл vзvvлэхэд барьж, буян дэлгэрvvлэхэд хэрэглэнэ.
Цагаан хадаг нь эх хvний ариун уураг, сvv болон сайхан сэтгэлийг билэгдэнэ. Өөрийн ээж болон эх барьсан ээж, өсгөн хvмvvжvvлсэн хvнд хvндэтгэл vзvvлж барина.
Хөх хадаг дэлхийн дээвэр мөнх тэнгэрийг билэгдэхээс гадна бvх дэлгэрvvлэх vйлд хэрэглэнэ.

Хадгийг угаах, индvvдэх, аливаа зvйлд алчуур болгож зохисгvй хандваас таны буян барагдаж, vйлс хазайж амарлингуй бус сэтгэл болон тэгш заяа тавилан vгvй болно.

Хадгийг хадгалахдаа аргамж сур, усгvй хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бvх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээр vеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж vздэг байжээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …