Өглөө цайгаа уухын учир

Өглөөний цай бол тухайн өдрийн хамгийн чухал хоол юм. Өглөөний ундаа яг л хаан шиг зооглох хэрэгтэй. Өглөөний хоол идэх нь таныг өдрийн турш гэрэлтүүлэх алмаз залгиж байгаа мэт хэрэгтэй хоол юм. Машины хөдөлгүүр бинзенээр ажилладаг гэвэл хүний бие бүх л өдрийн турш таны өглөөний хоолноос эрч хүч авч ажилладаг байна.

119729e4764c399abig

Бид өглөөний цайны ачаар амьдардаг юм. Харин хүмүүс яагаад өглөөний ундаа идэхгүй гардаг юм бол? Та хэдийгээр өглөөний хоолоо идэх ёстойг мэдэх боловч хэрэв таны гэдэс унтсан хэвээр сэрээгүй байвал өглөөний унд идэх хэцүү санагддаг. Хэрэв та өглөөний ундаа идэхгүй явж сурсан бол үүнийгээ даруй засах хэрэгтэй. Та өглөө босоод юм идмээргүй байгаа бол энэ нь хэд хэдэн шалтгаантай байдаг байна. Үүнд:

Ходоод бүрэн амарч чадаагүйгээс болж хоол идэх хүсэлгүй байдаг
Та унтхынхаа өмнө ходоодоо дүүргэж аваад шөнийн турш түүнийг ажиллуулдаг. Ходоод амралтгүй ажилласаар өглөө хоол хүлээн авах хүслийг төрүүлдэггүй байна.
Бие эрхтэн бүрэн сэрээгүй учраас өглөөний хоол идэх хүсэлгүй байдаг.
Өглөө босонгуутаа юм идэх гэж хичээгээд хэрэггүй учир нь таны эрхтэн систем бүрэн сэрээгүй байна. Та өглөө босч удаан суниаж, нэг аяга хүйтэн ус ууснаар та аажмаар сэрнэ.
Цаг зав амждаггүй учраас өглөөний унд идэж амждаггүй.
Эрт босч чадаагүй болхоор та цагтаа амжихгүй яаран гарч гүйдэг. Та эрт сэрээд биеэ бэлдээд өглөөний ундаа уугаад гарах хэрэгтэй цагийг өөртөө гаргадаггүй.
Магадгүй та өглөөний хоол идэлгүйгээр хар кофег хэрэглэж сурсан байх.
Энэ бол ихэнх хүмүүст байдаг муу зуршил юм. Та түр зуурхан өлсөх мэдрэмжээ дарж байна. Тэгэхдээ та өөрийн биед ямар ч хэрэггүй сахар, тосоор ходоодоо дүүргэж байна. Өглөө сэрэхэд цусан дахь сахарын хэмжээ багассан байдаг учраас эдгээр нь түрхэн зуур таны өлсөх мэдрэмжийг дарна.
Өглөөний унд идэхийн өмнө та:
Өглөө босоод маш урт амьсгаа авч удаан гэгч нь суниаж байх хэрэгтэй
Нэг аяга хүйтэн бүлээн ус уух
Нүүр гараа угаах
Өглөөний ундаа идэхгүй гархын муу талууд:
Цусан дахь холестрин ихэсгэнэ
Махлаг бүдүүн биетэй болно
Тостой, өтгөн, давслаг хоолонд дуртай болно
Нэг дор их хэмжээгээр иддэг болно
Та өглөөний цайгаа тогтмол уухыг хүсвэл доорх 6 зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй
1. Бага хэмжээгээр эхэл
Та аажим аажимаар муу зуршилаа дарж хоолны порцоо бага багаар багасгах хэрэгтэй.
2. Хоолондоо уураг оруул
Өглөөний хоолноос 200 гр уураг авах ёстой байдаг учраас та аль болох уураглаг хоол ид. Үүнд: чанасан өндөг, жимсгэнэ
3. Өглөө, Өдөр, Оройн хоолны завсараар хөнгөн зууш идэх
Бүхэл өдрийн турш ганцхан удаа биш 5 удаа хооллох хэрэгтэй. Өглөө өндөг, жимсгэнэ идсэн бол өдрийн хоолны өмнө шинэ ногооны салатаа идэх хэрэгтэй. Мөн үдийн хоолны өмнө ногооны салатаа иднэ.
4. Өглөө босдог цагаа 15 минутаар эрт болгох
Учир нь таны эрхтэн систем бүрэн сэрсэний дараа та өглөөний ундаа идэх хэрэгтэй. Аажуу тайван хооллохын тулд та өглөө сэрдэг цагаа 15 минутаар эрт болгох хэрэгтэй.
5. Өөрт тохиромжтой байдлаар ид
Өглөөний унд идэхэд ямар нэгэн дүрэм байхгүй. Харин та хоносон хоол хэзээ ч бүү ид.
6. Кофегүй өглөө
Өглөөг кофегүйгээр угт. Учир нь нэг аяга кофе-д 700 кк ичлэг байдаг, мөн 6 халбага тостой тэнцэхүйц тос агуулсан байдаг. Таны цусанд холестрин үүсгэх аюултай.
 эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …