Урлагийн ертөнцөөс ганц бие ээжийн хувьд улс төрд орохоо мэдэгдээд байгаа дуучин Нара буюу Нарантуяа улс төрч имиджээ бүрдүүлжээ. Задгай хувцаслаж залуусын харцыг булаадаг, хүүхнүүдийг будалт үс засалтаараа хуйлруулдаг байсан дуучин маань хослол өмсөж даруухан будах болжээ. Улс төрд орно гэж зориг шулуудсанаас хойш ихээхэн шуугиан тариад байгаа түүнийг хэвлэлээр тайчигч байснаа тайлбарлахыг шаардсан хөтлөгч хүртэл байсан. Өнөөдрийг хүртэл хэл амнаас айлгүй эрс шийдэмгий байгаа бүсгүйг хагас нүцгэн зургаа цацсан гэж шүүмжлэв. Цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг бүсгүй үүний хариултыг ч мөн өөрийн фэйсбүүк хуудсаараа өгчээ. “Нүцгэн биений тухай буюу “НУ И ЧТО?”
Цээж нүцгэн профайл зургаараа Фейсбүүкээ гоёсон залуу “Олны өмнө нүцгэлчихээд чи улс төрд орох эрхгүй?” гэж шууд хэлэх юм? Би гайхав???
Зарчмын хувьд тэр бид хоёрын зурагт ямар хол ялгаа байна аа? Мөн зураг авахуулах нь хүний сонгогдох эрхийг үгүйсгэх ямар факт, баримт болох бол???
Зураг бол хүний хувийн орон зайгаа уран сайхны илэрлээр баримтжуулж, дурсамжаа мөнхлөх нэг хэлбэр юм.
Миний хэрэндээ хичээж, одоо ч надад таалагддаг зургууд минь он цагийн элэгдэлд нөхөр #Нарантуяагийн хувийн өмч, сонирхол, дурсамж болохоос бус энэхүү зүйл дээр дөрөөлж Нарантуяаг буруутгах үндэслэл биш юм.
Би их зүйл уншаагүйгээ, хувийн амьдралаа цэгцлээгүйгээ, хичээгээд хичээгээд өөрийн санасандаа хүрч чадаагүйгээ, цаашид суралцах ёстой олон зүйл байгаа гэдгээ мэднэ. Тиймээ “Би мэдэхгүйгээ мэднэ”
Харин залуудаа авахуулсан зураг минь хэн нэгнийг буруу зан үйлд дуудаагүй, боломжийг хаагаагүй, эрхийг зөрчөөгүй, амьдралын хэв маягт нь халдаагүй тул БУРУУТГАХ ШАЛТГААН биш.
Тиймээ би хагас нүцгэн зургаа авахуулсан “НУ И ЧТО?”. Тэгээд юу гэж” хэмээн бухимдангүй санаа бодлоо илэрхийлэв.
Дашрамд түүний улстөрч имиджийг сонирхуулья:
Б.Нараа