Х.Баттулга, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, З.Энхболд нар Ерөнхийлөгчийн эсрэг тохироо хийжээ

 1460519297570dc181ec777

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэгэн улс төрийн тохироо хийсэн талаар сошиал сүлжээнд ярилцаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах буюу АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш УИХ-аас нэр дэвшүүлж улмаар томилдог хуулийн төслийг санаачилж хэлэлцүүлэхээр тохирсон гэнэ.

Өнөөдөр хэдхэн хоромын өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авч, чөлөөлөх зүйтэй гэж шийдвэрлэлээ. Уг асуудлыг чуулганаар хэлэлцэж эцэслэнэ. Одоо хэрэгжиж буй хуулиар АТГ-ын даргыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог билээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …