Р.Гончигдорж: Нямдоржоо чиний ам чинь тос, үйл чинь ус битгий байгаасай

24233857-f235-426b-8966-93c49b2bb447

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Би чам шиг нэг их лут хүн болж ярьж чадна шүү Ц.Нямдоржоо. Энэ цэцийн тухай бүх хуулиудыг чинь би Бага хурлын дарга байхдаа гарын үсэгтэй батлаж байсан юм. Цэцийн бүрэлдэхүүнийг чинь анх батлаж гаргаж байсан юм. Би Ардчилсан хувьсгалыг амь биеэ золиослон хийхдээ албан тушаалын төлөө явж байгаагүй юм. Яг тэрүүгээрээ явсан. Албан тушаал гэдэг бол миний хувьд үүрэг. Би хаана хэрэгтэй байна тэр газраа л очих ёстой. Үнэхээр Үндсэн хуулийн цэцэд тодорхой дэгийн хэмжээнд ярих үүрэг надад байна. УИХ-ын гишүүний хувьд олон хуралдаанд би орсон. Цэцийн хуралдаан явж явагдахыг би олон удаа харсан. Бид өөрчлөх ёстой. Хаана өөрчлөх хэрэгтэй байна би тэнд өөрийг золиход бэлэн. Ямар хүн ингэж ярьдаг вэ гэхээр албан тушаалын төлөө гэж явдаг хүн л ингэж ярьдаг юм. Албан тушаалыг үүрэг гэж үзээд, үүнд хэрэгтэй гэж үзсэн учраас би ярьдаг. Ц.Нямдоржоо чи албан тушаалд дуртай болохоороо л УИХ-д нэр дэвшээд байсан юм уу. Чи хуулиа мэдэх үү өөрөө. Орон тоо гарсан тохиолдолд Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлсэн газарт Цэцийн гишүүнээр сонгогдох хүсэлтээ гаргадаг номтой юм. Ийм юмыг мэдэхгүй байж би тэдэн онд тэгэж байсан юм гээд л ярих юм. Боль л доо Ц.Нямдоржоо. Энэ чинь бусадтай хийсэн ажлаа өөр дээрээ авах гэсэн хүний л яриа. Би ингэж ярьдаггүй дээ дандаа буруудсан юм билээ. Чиний ам чинь тос, үйл чинь ус битгий байгаасай” гэв.

Эх сурвалж: Times.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …