Цэц сонгуулийн хуулиар хуралдахаар болжээ

thumb_sizeМонгол Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болно.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …