“Зика” вирус микроцефаль хэмээх тархины гажиг үүсгэдэг нь нотлогдлоо

1460619039570f471f739d1ВАШИНГТОН. /Cbc/. “Зика” вирусын халдвар нь микроцефаль хэмээх тархины гажиг болон бусад ноцтой төрөлхийн гажгийг үүсгэдэг болох нь АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /АӨХУСТ/ судалгаагаар нотлогдлоо.

АӨХУСТ-ын уг судалгааны дүнг анагаах ухааны “New England” сэтгүүлийн лхагва гарагийн тусгай дугаарт нийтэлсэн байна.

“Энэ судалгаа нь “Зика” вирусын тархалтыг зогсоож, энэ асуудлыг шийдвэрлэхэд эргэлтийн үе ирснийг харуулж байна. Энэ вирус микроцефаль хэмээх тархины гажиг үүсгэдэг болохыг бид нотоллоо” гэж дээрх төвийн захирал Том Фреиден мэдэгджээ.

Жирэмсэн эхчүүд халдвар авсан тохиолдолд хүүхэд нь жижигхэн толгойтой, төрөлхийн гажигтай төрдөг учраас цаашдаа хөгжлийн бэрхшээл үүсгэдэг байна.

“Энэ дүгнэлтийг зөвхөн ганц нотолгоонд үндэслэн гаргаагүй. Үүнийг хэд хэдэн судалгаанд тулгуурлан гаргасан нотлох баримтад үндэслэж, мөн ямар нэгэн хүчин зүйл төрөлхийн гажиг үүсгэж буй эсэхийг тодорхойлдог шалгуур үзүүлэлтийг нягталсний үндсэн дээр энэ дүгнэлтийг гаргасан” гэж АӨХУСТ мэдэгдэв.

“Бидэнд олж мэдээгүй зүйл олон байгаа ч “Зика” вирус нь микроцефаль хэмээх тархины гажиг үүсгэдэг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ вирус сэтгэцийн эмгэг үүсгэдэг эсэхийг одоо бид судалж байна” гэж тус төвийн захирал ярьжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …