Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдүүдийг илрүүллээ

imgХан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн тасгийн  алба хаагчид 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн П-г үл таних 2 эрэгтэй хүн хоолойг нь боож амыг нь таглан сүүжин хэлбэрийн алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч явсан хэргийг урьд өмнө нь дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух Г, хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн харьяат Л нар үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүд нь урьд өмнө өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийгдсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг булааж,  дээрэмдсэн 12 үйлдэл  хүлээгээд байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …