МАН-ын Бага хурал хуралдана

nam0717  МАН-ын ээлжит Бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Бага хуралд аймаг, нийслэлийн есөн дүүргүүдийн нийт 310 төлөөлөгч оролцох ёстой. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэж, хариуцлага тооцох асуудлыг ярих юм.

Мөн УИХ, Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн асуудлыг хэлэлцэж, алдаа оноо юу байсаныг хэлэлцэх ажээ. МАН-д шинэчлэл хэрэгтэй гэсэн намын залуучуудын санал, санаачлагын талаар ч зөвшилцөх юм байна. Бага хурлаар намын их хурлын товыг тогтоно.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …