УИХ-ын гишүүн Х.Баттулга ҮЗХ-ны хуралд яагаад суусангүй вэ

14609875165714e67c80fa4

АН-ын ҮЗХ хороо өчигдөр орой 19.30 цагийн үед ээлжит бус хуралдаанаа эхлүүлсэн. Уг нь АН-ын эрх барих дээд байгууллага хурлаа 18.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөөд байсан ч ийнхүү бүтэн цаг гаруйгаар хоцорч эхэлсэн юм.

Энэ удаагийн ҮЗХ-ны хурлыг нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөх байх хэмээн таамаглаж байсан ч энэ удаагийн хуралдаанаар ямар нэгэн эрх мэдлийн хуваарилалт болон нам дотор үүсээд буй нөхцөл байдлын талаар огт ярилцахгүй байхаар тохирсон байна. Тиймээс АН-ынхан өнөөдөр өнгөрсөн сонгуулиар санаачлан хэрэгжүүлсэн “Монгол Хүн 2020” мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн талаар хэлэлцэн дүгнэж улмаар ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлахаар шийджээ.

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулга оролцохгүй байгаа аж. МоАХ-ын харьяалалтай гишүүдийн ихэнх гишүүд хүрэлцэн ирсэн гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Х.Баттулга гишүүнийг чухам ямар шалтгаанаар ҮЗХ-ны хурлаа “таслаж” буй талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Гэвч нам дотроо үүсээд буй үл ойлголцолтой холбоотой байж болзошгүй юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …