– 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн,
– 22-ны Баасан гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Хязгаарлалтын бүс:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 225 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс болон нэмж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртлэх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.
Мөн 2016 оны дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны автомашин /10 тонноос дээш/-ыг 06.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно.
Энэ өдрүүдэд Нарантуул ОУХТ, Өгөөмөр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин Бөмбөгөр, Дүнжингарав, Сандэй, Шөнийн захууд амарна.
Эх сурвалж:Zaluu.com