МАХН-ын Бага чуулган эхлээгүй байна

146103024657158d667f84b

МАХН-ын Бага чуулган өнөөдөр шуурхай хуралдахаар товлоод байгаа юм. МАХН-ын хурал өглөө 10.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч одоо болтол эхлээгүй байгаа юм.Хурал эхлэхгүй байгаа гол шалтгаан нь гишүүдийн ирц ирэхгүй байгаатай холбоотой аж. Өчигдөр тус нам МАН-тай эвсэж сонгуульд оролцох болсон тухайгаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар ажлын хэсгүүд дээр тохиролцоонд хүрсэн бөгөөд 51:25 гэсэн зарчмаар мандатуудаа хуваах болсон юм.

Харин үүнтэй зэрэгцэн Н.Энхбаярыг ялгүйд тооцох тооцох тухай тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцүүлээд байна. Хэрэв энэ хуулийн төслийг АН-ын гишүүд дэмжвэл Н.Энхбаяр МАН-тай эвсэхгүй байх гэсэн тохироо хийсэн талаар зарим эх сурвалжууд мэдэээлж байгаа юм. Бид МАХН-ын Бага чуулгантай холбоотой мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …