Австралийн хэвлэлээр нэгэн томоохон дуулиан дэгдлээ. Хүйсээ солиулж эмэгтэй болсон нэгэн хэрэгнтнийг эрчүүдийн шоронд хоригдох хугацаанд 2000 гаруй удаа хүчиндсэн хэрэг ил болжээ. Хохирогч Мэри Австралийн Брисбэн хотын Boggo Road шоронд 1990 оноос хойш дөрвөн жил хоригдсон аж. Энэ дөрвөн жил түүний хувьд жинхэнэ там байжээ. Шоронд орсных нь дараа түүний бэлгийн чиг хандлагын талаар шорон даяар мэдэж, удаа дараалан хүчиндэх болсон байна. Мэрийг өгүүлснээр тэрбээр дор хаяж 2000 удаа хүчиндүүлсэн гэнэ.
Шоронгийн удирдлага түүнийг тусгай өрөөнд хорих болсон ч гэсэн хүчинд автах явдал дуусгавар болоогүй аж. Мэриг шоронд хоригдох үедээ хүйс солиулах мэс заслаа бүрэн хийлгэж амжаагүй, зөвхөн хөх л хийлгэсэн байсан юм байна.
“Бид тайван амьдрахыг хүсдэг жирийн л хүмүүсийн нэг шүү дээ. Гэвч нийгэм даяараа биднийг ад үзэж, гоочилж, доромжилдог” гэж Мэри өгүүлжээ.
хором.мн