Эбола вирусын халдвар хүн төрөлхтөнийг цочирдуулсаар удаж байгаа. Тэгвэл энэхүү вирусын талаар шинжлэх ухааны бус янз бүрийн тайлбар таамаг гарсаар байгаа. Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг илэрч байсан гэнэ. Ямбуку суурин нь Эбола хэмээх голын дэргэд байдаг учир вирусыг ингэж нэрлэжээ. Эрдэмтэд вирусийн анхны тээгч нь Pteropodidae бүлийн үр жимсэн тэжээлт сарьсан багваахай гэж үзэж байгаа бол тухайн нутгийн иргэд сүсэг бишрэлтэйгээ холбон ийн тайлбарлах болсон гэнэ. Ямбуку суурингийн ойролцоо нэгэн ариун дагшин газар байсан бөгөөд 1970-аад оны эхээр Их Британийн археологичид тэндээс эртний нэгэн хүний булшийг олсон гэнэ. Тэр нь магадгүй нутгийнхны ойлгодгоор тэнгэрийн бөөгийн булш байсан бөгөөд ухаж төнхөөд зогсолгүй гарч ирсэн бүгдийг нь аваад явчихсан тул хараал бууж ирсэн гэнэ. Үнэхээр ч Лондоны музейд 1972 онд Конго Улсын Ямбуку суурингаас авчирсан эртний хүний булшнаас гарсан эд өлгийн зүйл хадгалагддаг аж. Нутгийнхны яриаг, Лондоны музейн архивын жагсаалт тодруулгатай харьцуулж дүн шинжилгээ хийсэн Америкийн хэсэг парапсхилогийн чиглэлийн эрдэмтэд энэхүү нийтлэлийг хэвлэлд нийтлүүлсэн байна.