“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” байгуулагдаж, ээлжит бус их хурлаа хийж, УИХ-ын гишүүн Г.Уянгыг намын даргаараа сонгоод байгаа юм. Тус намын хуралд улс төр, спорт, урлаг соёлын салбарын олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн нь иргэдийн анхаарлыг татаад байсан юм. Тодруулбал, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт зочноор оролцсон Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар зэрэг олны танил хүмүүсийг нэрлэж болно. Тиймээс ч “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын хөшигний ард женко Х.Баттулга байгаа гэх хардлага нийгэмд үүсээд байгаа юм. Харин нийгэмд танигдах тавилттай жүжгийг нь “Херо”-гийн Б.Баатар найруулж, энэ намынх нь учрыг нь ч сайн ойлгоогүй “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн зочдоор пиараа хийв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр урлаг, спортын оддыг “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-д гишүүнээр элссэн мэтээр цуурч байгаа юм. Тиймээс тэдний төлөөлөл болгон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай уулзахад “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-д элсээгүй гэсэн юм.
Эх сурвалж:Zaluu.com