Аудитын газарт 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө өгчээ

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу энэ сарын 20-ний өдрийн ажлын цагт багтаан сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлжээ.

Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Аудитын газарт хүргүүлсэн аж.

Дашрамд, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Ногоон намтай эвссэн мөрийн хөтөлбөр, Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монгол хөдөлмөрийн намтай эвссэн мөрийн хөтөлбөрийг тус газарт ирүүлжээ.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …