Эмнэлгийн захирал хэмнэсэн төсвөө зарцуулах эрхтэй болов

1461221098571876ea85cf2

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлав.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналыг гүйцээн боловсруулсан болохыг хэллээ.

Хуулийн төсөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг дэлгэрэнгүй заан, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг 5 жилийн хугацаатай томилохоор өөрчлөн эрх үүргийг зааглажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал нь эмнэлгийн батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулсаны үр дүнд жилийн эцэст хэмнэсэн төсвийн үлдэгдлийг зарцуулах эрхтэй болж байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн төлбөрийн аргыг тодорхой болгосон зэрэг дэвшил гарчээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулган 14 цагаас үргэлжлэн хуралдаж байна.

Эх сурвалж: Zaluu.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …