МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөх тогтоолын төсөл хэмээн нэрлэгдээд буй “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл”-ийг энэ долоо хоногт хэлэлцэж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
МАХН-ын дарга МАН-тай эвсэнэ гэж АН-ынхныг шантаажилж байгаад өөрийгөө ялгүйд тооцуулах уг тогтоолын төслийг байнгын хороон дээр дэмжүүлсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь олон нийтэд мэдэгдээгүй бөгөөд нууц байсан нь ийнхүү хардлага дагуулаад байгаа юм. “Нууц” гэгдээд буй уг тогтоолын төслийг МАХН-аас өргөн барьсан бөгөөд автор нь Шадар Сайд Ц.Оюунбаатар гэнэ.
Харин энэ долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх асуудлыг дараалалд уг тогтоолын төсөл багтаагүй ч гэсэн Их Хурлын даргын зөвлөл хуралдаж хэзээ чуулганд оруулахыг шийдвэрлэх учиртай. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлуудад долоо хоногийн дундуур нэмж оруулж болзошгүй ажээ.
Эх сурвалж: Zaluu.com