Засгийн хуралдаанаар ЦЕГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй

1461545744571d6b10297ed
Долоо хоног бүрийн даваа гаригт Шийдлийн Засгийн газар хуралддаг хуваарьтай билээ. Үүний дагуу өнөөдөр үдээс хойш Засгийн газрын ээлжит хуралдаан болох юм. Өнгөрсөн долоо хоногт Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол болон Хуулийн төслийн үзэл баримтлал зэргийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Д.Дорлигжав Р.Чингис даргыг чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад өргөн барьсан юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …