Бүлгийн хуралдаанаар намын жагсаалтыг хэлэлцэж байна

1461549154571d7862e83eb

Төрийн ордноо УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж эхлээд байна. Эх суравлжийн өгч буй мэдээллээр намуудын бүлгийн хуралдаанаар жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм. Эргэн сануулахад, энэ сарын 22-нд хуралдсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл жагсаалтын ард нуугдаж “оймс”-нд хавчуулагдан УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломжгүй, УИХ-ын 76 гишүүнийг ард иргэдийн саналаар сонгох болж буй юм.

Одоо УИХ-аас цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх асуудал яригдаж хэрэв дээрх шийдвэрийг хүлээн авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно. Хүлээж авахгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …