70 мянган долларын орлоготой гуйлгачин баригдав

e3e72a299b73859bgreatАрабын Нэгдсэн Эмират Улсад сарын 70 мянган долларын орлоготой нэгэн гуйлгачин саатуулагджээ. Цагдаа нарын өгүүлснээр бол гуйлга гуйх нь тус улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зүйл юм. Энэ удаа ээлжит мэргэжлийн гуйлгачин Дубай хотод саатуулагдсан байна.

Гадаадын иргэн тэр хүн тус улсын гудамжуудаар явж сардаа 70 мянган доллар олдог байжээ. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг амралтын өдрүүдээр олдог аж. Сүм дугана, олон нийтийн бусад газруудаар хүн ихтэй байдгийг ашиглан өрөвдүүлдэг гэнэ.

Эмиратын засаг захиргаа хөнгөн аргаар мөнгө ологсдыг үе үе баривчилдаг ч энэ асуудлыг бүрмөсөн шийдвэрлэж чадахгүй байгаа билээ. Энэ оны эхний гурван сарын хугацаанд Дубай хотод гадаадын 60 гаруй гуйлгачин иргэн саатуулагджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …