Сурагчид газ үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ

5ca42b6ca573bb39dd31c3b8ae34ff0b

Дунд сургуулийн сурагчид газ үнэртэх хэрэг буурахгүй байна. Тухайлбал, Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Тэднийг өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд ашиглахаа больсон халуун усны барилгад гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн байна.

Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.

Эх сурвалж: Etoim.mn

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …