Меган Фокс дахин жирэмсэн болжээ

41 “Женниферийн цогцос” киногоороо та бидний танил болсон жүжигчин  Меган Фокс өдгөө 27 настай.  Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Меган Фокс дахин жирэмсэн болжээ.

Жүжигчин бүсгүй төрөөд 10 сар болж байгаа ч ийнхүү хөл хүнд болов. Түүний нөхөр Брайан Остин Грин өмнөх гэрлэлтээсээ 10 настай хүүтэй бөгөөд тэдний гэр бүл богино хугацаанд өнөр өтгөн болж байна.

Меган Фоксын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Меган жирэмсэн, Брайан Остин Грин, Меган Фокс нар их баяртай байгаа” гэжээ. Жүжигчин бүсгүй маань ээж болсныхоо дараа “Би хүүгээ төрүүлснээс хойш амьдралыг өөр нүдээр харах болсон. Би дахиад хүүхэдтэй болохыг хүсэж байна” хэмээн ярьж байсан юм.

О.Наранцацралт ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол улс Англи хэлний олимпиадын дэлхий аваргатай боллоо

Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр …