Умард Солонгос гар утсанд хяналт тавьж эхэллээ

hoidУмард Солонгосын эрх баригчид хилийн болон гар утасны хэрэглээ, ялангуяа гадаад ертөнцтэй холбоо тогтооход  тавих хяналтаа чангатгасан байна. БНАСАУ-ын засаг захиргаа Хамгён-Пукто мужийн Хверён, Мусан гацаануудад голын эргээр хяналтын камер байрлуулжээ. Онсон мужид бүр хилийн дагуу минижүүлсэн гэж зарласан байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үүний өмнө хил орчмын бүсэд гар утас хэрэглэхийг хориглож үүнд хатуу хяналт тавьж байхыг аюулаас хамгаалах байгууллагын орон нутгийн  салбарууд, мужуудын төвүүдэд  анхааруулсан юм. Гэхдээ нутгийн иргэд хариуцлагаас зугтаахын тулд офицеруудад хахууль өгдөг гэж 2014 оны сүүлчээс умардаас зугтаан Өмнөд Солонгост ирсэн иргэд ярьжээ.
Умард Солонгост гар утас Хятадаас хууль бус наймаагаар SIM  карттайгаа орж ирдэг, ингэснээр хятад болон өмнөд Солонгостой харилцах боломж бүрддэг гэнэ.

эх сурвалж: inder.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …