МҮАН ирэх сонгуульд оролцохгүй

1461882968572290587c6c1

М.Энхсайхан сайдаар удирдуулсан МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн бичсэн юм.

Тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж “Шударга ёс эвсэл” нэрийн дор оролцож чамгүй амжилт гаргасан. Харин энэ удаад тэд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор болон АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ сонгуульд оролцохоос татгалзсан байна.

2016 оны УИХ-ын сонгуульд 14 улс төрийн нам, 79 бие даагчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн албаны мэдээлэл

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …