Дуучин Нараг их хуралд гарчихвал надаас долоон ихэр хүүхэд гарна гэдэг үг цаана чинь дэлгэрсан сурагтай шүү. Ямартай ч нэг хэсэг секс бэлэг тэмдэг нэр зүүж, нүцгэн шахуу зураг нь цахим ертөнцөөр тэнүүчилж эрчүүдийн харааг булаагаад амжсан дуучин бүсгүй нэг л өдөр дэгжин дэглэмтэй бүсгүй болон хувирсан.
Цайны ганц гэдэг шиг өөрөө ч ганц ганган хослолтой гэдгээ цахим хуудсаараа зарлаж, цэнхэр өнгийн хослолтой цэцэг шиг бүсгүйн зураг энд тэнд тархах болоод буй. Мэдээж хэдийнэ мөрийн хөтөлбөрөө өгөөд, мөдгүй нэрээ дэвшүүлэхээр шийдсэн юм чинь стиль имижээ ч давхар өөрчлөхгүй бол горьгүй. Муулж баалах нэгэн байхад сайн сайхнаар урмын үгийг ч бөөн бөөнөөр нь авч, тэр ч байтугай улстөрийн хашир толгой “Буян” Жагаа ахаасаа ч урмын үг хүртээд амжсан. Ямартай ч хувьдаа бие даан нэр дэвшихээр болсон түүний ар талд ажиллаж буй пи – ар багийнхан түүний стиль имиж болоод үзэл бодлыг нь ч 180 градус эргүүлж чадсан байна шүү.