Тайландад агаарын хэм хэт халж, цельсийн 40 хэмээс давсан градустай өдрүүд үргэлжилсээр байна. Тус улсад 4 дүгээр сард халуун байх нь хэвийн үзэгдэл хэдий ч өдөр бүр 40 хэмээс дээш халж байгаа явдал удаан үргэлжилсээр байгаа нь сүүлийн 65 жилд тохиолдоогүй үйл явдал болж байна. Өдрийн дундаж хэм цельсийн 40 градус байгаа бөгөөд дээд тал нь 44.3 градус хүрсэн байна. Цаг уурчид энэ долоо хоногийн сүүлээр тропикийн бүсийн далайн шуурга эхлэнэ гэж хэлж байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй бөгөөд цельсийн 40 хэмээс давсан хэт халуун байдал 5 дугаар сарын дунд хүртэл үргэлжилэх болно гэжээ. 5 дугаар сарын дундаас эхлэн борооны улирал эхлэх юм байна. Зүүн өмнөд Азийн бүсийн улс орнуудад агаарын хэм өндөр халж байгаа явдлыг Эл Ниньо байгалийн ховор үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Уг үзэгдлээс шалтгаалан бүс нутагт сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ган гачиг үргэлжилсээр байгаа билээ.
эх сурвалж: Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/