ХҮН үнэхээр төлөвших болоогүй бололтой С.Боргил, Т.Доржханд нар бие дааж нэр дэвшихээр зэхсэн байжээ
Улс төр Намууд
ХҮН гэж шинэ нам жилийн өмнө байгуулагдаж байсан. Тэд байгуулагдсан цагаас хойш улс төрд шинэ уур амьсгал оруулж ирнэ, салбар бүртээ тэргүүлэгч, өндөр боловсролтой залуус хэмээн өөрсдийн пиараа хийж эхлүүлсэн.
Гэтэл тэд өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлж дотоод дахь зөрчил тэмцэл нь туйлдаа хүрч дарга нараа халж сэлгэсээр өнөөдөр хүрсэн. Тэгвэл өнөөдөр ХҮН-ын сүүлд сонгогдсон дарга Т.Ганболд “Дотоод зөрчил тэмцлээ зохицуулж чадахгүй байгаа учир УИХ-ын сонгуульд нэр дэвшиж оролцохгүй бөгөөд АН-ын ирэх сонгуульд дэмжиж ажиллахаар боллоо” гэж мэдэгдсэн.
Гэвч тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржханд болон намын дарга С.Боргил нар ирэх сонгуульд бие дааж оролцохоор болжээ. Тэд намууд болон бие даагчид Аудитад мөрийн хөтөлбөрөө өгөх үед ХҮН-ынхан намынхаа хөтөлбөрөөс гадна бие даагч хэмээн өөрсдийн мөрийн хөтөлбөрөө өгсөн байна. Эх сурвалжууд үүнийг нам нь сонгуульд оролцохгүй гэсэн шийдвэр гаргахыг мэдсэн учраас урдчилан өөрсдөө бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн хэмээн тайлбарлаж байна.
Ямартаа ч ХҮН гэдэг улс төрийн хүчин төлөвших үнэхээр болоогүй бололтой.
Эх сурвалж: Zaluu.com