Хятад, Монголын цахим мэдээллийн хэрэгслүүдийн уулзалт ярилцлагад оролцсон Монголын талын сэтгүүлчдийн баг Хөххотоос 300 км зайтай ӨМӨЗО-ны Ордос хотын Эзэн хороо хошуунд байрлах Чингисийн Онгоныг 27-нд зорин очсон билээ. Мөн тухайн өдрийн үдээс хойш аяллын гол цэг болох Их эзэн Чингис хааны онгоноор айлчиллаа.
Онгон шүтээн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхаж, наманчлан мөргөж, мөн тахилгын овоог тойрч, эрчүүд нь хийморь лундаагаа сэргээн хар сүлдэд мөргөлөө. Мөн тухайн өдөр Их эзэн Чингис хааны хаврын улирлын цагаан сүргийн тайлгын өдөр тохиож, тайлгад зориулсан 512 хүчит бөхийн барилдааныг сонирхлоо.
28-ны өглөө Хия багш шинэ дүүрэгт байрлах Ордос хотын жүжгийн театр, Монгол шатрын онцлог бүхий цэнгэлдэх талбай, Ордос хотын Засгийн газрын өмнөх талбайтай танилцсан байна.
эх сурвалж: solongonews.mn