Хүүхдийн наймаачдыг илрүүлжээ

0884b1a0d990ce94greatЭнэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн хувийн эмнэлгийн ажилтнууд гологдсон хүүхдүүдийг худалдаж авах, буцаад худалдах бизнесийг зохион байгуулжээ. Зарим нэг тохиолдолд нярай хүүхдүүдийг 1000 фунт стерлингийн үнэ хүргэж байв.
Тус эмнэлгийн ажилтнууд гэр бүлээс гадуурх харилцаанаас мэндэлсэн юм уу хүчиндүүлсний улмаас тээж төрүүлсэн хүүхдүүдийг бага үнээр худалдаж аваад дараа нь хүүхэдгүй гэр бүлүүдэд худалддаг байсан гэнэ. Цагдаа нар тус эмнэлгийн таван ажилтан болон хүүхэд худалдаж авсан эцэг, эхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Энэ клиник өөрийн гэсэн туршуулуудтай байсан аж. Тэдгээр нь хүсээгүй жирэмслэлтэд өртсөн хүүхнүүдийг эрж олоод хүүхдээ худалдах нь зүйтэй гэх ятгалгыг хийдэг байв. Хүүхдээ төрүүлэнгүүт ээжид нь урамшуулал өгөөд хүүхэдгүй гэр бүлүүдийн дундаас боломжит худалдан авагчийг эрж олдог байсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …