Алтан шүд хийлгэх явдал 60 хувиар буурчээ

e2433326337fc84cgreat (1)
Алтан шүд хийлгэх нь дэлхийн шүдний эмнэлгүүдээр үйлчлүүлдэг хүмүүсийн сонирхдог зүйл биш болжээ. Гоёмсог шүдтэй болох зорилгоор үнэт металлыг ашиглах явдал сүүлийн таван жилийн хугацаанд 60 хувиар буурсан байна. Дэлхийн Алтны зөвлөлөөс гаргасан илтгэлд энэ тухай мэдээлсэн аж. Хэрэв арван жилийн өмнө шүдний эмч нар жил бүр 67 тонн орчим алтыг энэ зорилгод ашиглаж байсан бол өдгөө уг тоо 20 орчим тонн болж буурчээ.

Үүнд гурван шалтгаан бий гэнэ. Эхнийх нь, орлогын хэмжээ буурч байгаа явдал юм. Дэлхийн олон улс, оронд хүмүүсийн орлого буурч байгаа билээ.

Нөгөө нэг шалтгаан бол алтны үнэ нэмэгдсэн явдал. Жишээ нь, Германд л гэхэд алтаар шүдээ бүрүүлбэл 400 орчим евро төлөх шаардлагатай болно.

Гурав дахь шалтгаан бол одоо энэ үзэгдэл моодноос гарчээ. Өдгөө гоё сайхан харагдахын нууц цасан цагаан шүдтэй байхад оршдог болсон. Дээр үед бол алтан шүдтэй хүн мундаг амьтанд тооцогддог байлаа. Ер нь бол алтан шүд хэзээ ч эргэж моодонд орохгүй гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …