Фэйсбүүк камертай болно

Фэйсбүүк-камертай-болно_700Фэйсбүүкийн хэрэглэгчдийн дийлэнх нь хэрэгтэй хэрэггүй, заримдаа бодит байдалд огт нийцэхгүй зураг, материал нийлүүлдэг. Харин олон нийтийн сүлжээ удахгүй камерын аппликейшн гаргахаар энэ бүхэн өөрчлөгдөнө гэж найдаж байна.

Камерын аппликейшныг хөгжүүлэх алхам эхний шатандаа яваа бөгөөд видео бичлэг шууд дамжуулахаар төлөвлөж байгаа сурагтай.

Камерын аппликейшн хөгжүүлэх санаа нь нийгмийн сүлжээгээр байнга ордог хэрнээ идэвхигүй хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж буйтай холбоотой гэнэ.

Технологийн вэб сайт “The Information”-аас явуулсан судалгаа 2015 онд цахим сүлжээгээр зураг, материал  тараасан хэрэглэгчдийн тоо өмнөх оныхоос 21 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …