Обамагийн охин Харвардад суралцана

6f034q327q8g62e9hcim4p53pt

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиа Обама Харвардын их сургуульд элсэн орж, суралцахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн алба баталж “Малиа Обама ирэх оны есдүгээр сард сургуульдаа элсэн орох болно. Одоогоор ямар мэргэжлээр суралцах нь нууц байгаа. Тун удахгүй ямар ангид суралцах нь ил болох байх” хэмээн мэдээлжээ. Анх удаагаа Ерөнхийлөгчийн охин аавынхаа бүрэн эрх дуусаагүй байхад их сургуульд суралцахаар болж байна.

Ирэх арваннэгдүгээр сард Обамагийн бүрэн эрх дуусах билээ. Тэрбээр бага охин Сашагаа сургуулиа төгсөх хүртэл Вашингтон амьдрахаар болсон юм. Обама “Охин минь Харвардад сурахаар болсноо хэлсэн. Хүн сайн сургуульд боловсрол эзэмших хэрэгтэй” гэж хэлжээ.

Малиагийн аав, ээж хоёулаа Харвардын Хуулийн сургуулийг төгссөн юм.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …